A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаарсарын 30-ны өдөр

Дугаар 05

Мандал

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", 25.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 тушаалыг Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дарж булах зардлын нэгж тарифыг нэгдүгээр, хог хаягдлын хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ц.Булганд/-д үүрэг болгох нь:

2.1 .Сумын цэвэр цэмцгэр байдлыг дээшлүүлэхэд анхаарч, албан газар, ААН, иргэдийг ахуйн хог хаягдлаа ангилан ялгадаг ухамсрыг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, хог хаягдлаа ангилан ялгадаг хэлбэрт шилжүүлэх.

2.2. Хог хаягдал тээвэрлэх ажлын ачааллыг багасгах зорилгоор хог хаягдлыг ангилан ялгах, ачиж тээвэрлэх зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломж бололцоог судлан ажил хэрэг болгох.

2.3. Хог хаягдлын хураамж төлдөг болон төлдөггүй албан газар, ААН, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж түр оршин суугч айл өрхийг тогтоон хогны хураамжийг бүрэн төвлөрүүлэх.

2.4. Хог хаягдлын хураамжийн хэмжээ шинэчлэгдсэнтэй холбогдуулж айл, өрх, албан газар, ААН, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тогтоол, шийдвэрийг сурталчлан таниулж ажиллахыг тус тус үүрэг болгосугай.

2.5. Энэхүү тогтоол батлагдсантай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн № 91 тоот, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ЦЭЦЭНТУНСАГ

ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 09

Мандал

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 192, А/243 хамтарсан тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хог хаягдал үүсгэний хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Сумын Засаг дарга /Г.Мөнгөнхазаар/-т ДААЛГАХ нь:

2.1.Суманд амьдардаг иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагын байгаль орчинд хог хаягдал үүсгэж байгаа хураамж төлбөрийг төвлөрүүлэх

2.2.Сумын цэвэр цэмцгэр байдлыг дээшлүүлэхэд анхаарч, аж ахуйн нэгж, иргэдийг ахуйн хог хаягдлаа ангилан ялгадаг ухамсарыг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг үе шаттай зохион байгуулж, хог хаягдлаа ангилан ялгадаг хэлбэрт шилжүүлэх

2.3.Орон нутгийн тусгай хамгаалалттай газар, усан сан, ойн сан бүхий газруудыг ахуйн гаралтай хог хаягдал, бохирдохоос урьдчилан сэргийлж ажиллах, төвлөрүүлсэн хураамжийн үүсгэсэн хог хаягдлыг сумын нэгдсэн хог хаях цэгт тээвэрлэх, булах, цуглуулах, хог хаягдал хаях цэгийн зэрэглэлийг ахиулахад зарцуулах

2.4.Хог хаягдал тээвэрлэх ажлын ачааллыг багасгах зорилгоор хог хаягдлыг ангилан ялгах, ачиж тээвэрлэх зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, нутгийн иргэдээс бүрдсэн бүлгээр гүйцэтгүүлэх боломж, бололцоог судлан ажил хэрэг болгох

2.5.Шинээр зориулалтын бус газар хог хаягдал үүсгэсэн, ил гал түлж хөрс шатаасан, гол горхи, булаг шандад тээврийн хэрэгсэл угааж бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгж, албан газарт Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч хариуцлага тооцох

2.6.Байгаль орчинд хог хаягдал үүсгэсний төлбөр, хураамжийн хэмжээ шинэчлэгдсэнтэй холбогдуулж иргэн, албан газар, аж ахуйн нэгж, байгууллагад тогтоолыг сурталчлан таниулж ажиллах

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ЦЭЦЭНТУНСАГ