- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦАГААН-ОВОО СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ ЦАГААН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 4-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 01
Хөөвөр
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас Тогтоох нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг Адуу 1000 төгрөг, Үхэр 800 төгрөг, Ямаа 800 төгрөг, Хонь 300 төгрөг, тэмээ 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2. Малчин болон мал бүхий этгээдэд ногдох малын тоо толгойн албан татварыг хувь хэмжээгээр орон нутаг хөгжлийн санд төвлөрүүлэн биелэлтийг хангаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга Д.Баярмагнайд үүрэг болгосугай.
3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар хуралдааны 08 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА С.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
