A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 6 дугаарсарын 25-ны өдөр

Дугаар02

Мөрөнсум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаанаас ТОГТООХ нь

1. Малын тоо толгойд ногдуулах Албан татварын хувь хэмжээг хавсралтад зааснаар баталсугай.

2. Малын тоо толгойн албан татварын талаар иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон сумын Засаг дарга ( Б.Батбаяр ) -т үүрэг болгосугай.

3. Малын тоо толгойд ногдуулах Албан татварыг сумын орон нутгийн төсөвт төвлөрүүлэн зориулалтын дагуу захиран зарцуулахыг сумын Засаг дарга (Б.Батбаяр)-т үүрэг болгосугай.

4. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1 заасан гамшгийн улмаас хорогдсон малын тоо толгойд ногдсон албан татварыг холбогдох нотлох баримтыг үндэслэн хасалт хийж тооцохыг сумын Засаг дарга (Б.Батбаяр) -т үүрэг болгосугай.

5. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Т.Мягмарсүрэн) -д үүрэг болгосугай.

6. Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж Захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.НЯМДАВАА