- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НОЁН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ НОЁН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 3/01
Ноён сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөгдөх малын тоо толгойд ногдуулах татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Малчид, мал бүхий иргэдийн малын тоо толгойд ногдуулах татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг Татварын улсын байцаагч /Н.Батцэцэг/-д, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг сумын Засаг дарга /О. Насанбуян/-д тус тус даалгасугай.
3. Коронавирус /Ковид-19/-ын цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу 2021 онд малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээг төрөл тус бүр дээр 100%-иар татвараас чөлөөлсүгэй.
4. Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэн ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА М.ЦОГОО
Текст томруулах
A
A
A
