A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 6 дугаарсарын 25-ны өдөр

Дугаар3/04

Урд гол

МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, сумын Засаг дарга З.Онолбаатарын өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын төрөл бүрээр ногдох татварыг Тэмээ-400, Адуу-400, Үхэр-400, Хонь- 400, Ямаа- 600 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Малын тоо толгойд ногдуулсан татварыг хураах ажлыг зохион байгуулах, малын тоо толгойн албан татварын тухай хууль, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг олон нийтэд мэдээлж, сургалт сурталчилгаа хийхийг сумын Засаг дарга /З.Онолбаатар/, Татварын байцаагч /Х.Нямдаваа/, Хууль эрх зүйн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн /С.Аззаяа/ нарт үүрэг болгосугай.

3.Малын тоо толгойн албан татварын орлогыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, ОНХ-ийн сангийн журамд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /З.Онолбаатар/-д даалгасугай.

4. Энэхүү тогтоолыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Д.БАЛТ

ХОВД АЙМАГ ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 08/04

Урд гол

МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 60.2.8 дахь заалт, сумын Засаг дарга З.Онолбаатарын өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын төрөл бүрээр ногдох татварыг Тэмээ- 50, Адуу-50, Үхэр-50, Хонь-50, Ямаа-50 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварын шинэчилсэн тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд холбогдох тооцоо судалгааны хамт хүргүүлэн Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д хэвлэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга /З.Онолбаатар /-д үүрэг болгосугай.

3.Дээрхи тогтоол гарсантай холбогдуулан ИТХ-ын 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 3/04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Д.БАЛТ