A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 28

Булагтай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Хүдэр сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварыг тооцох хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа дагаж мөрдсүгэй.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.МЯГМАРСҮРЭН