A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ДАШИНЧИЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар02

Сүүж

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо, толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр тогтоосугай. /2024 онд малын төрөл тус бүрт 0 (тэг) төгрөг байна./ Энэ хэсэгт Булган аймгийн Дашинчилэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII Хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн XVII/06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Үүнд:

Тэмээ – 1000 төгрөг

Адуу – 1350 төгрөг

Үхэр – 900 төгрөг

Хонь – 300 төгрөг

Ямаа – 550 төгрөг

2.Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /Д.Луттөмөр/-д үүрэг болгосугай.

3.Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн баталсан тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

4. Энэхүү тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Ажлын албаны дарга /Д.Цээсүрэн/-д даалгасугай.

5.Уг тогтоолыг батлагдсантай холбогдуулж, сумын ИТХ-ын ээлжит хуралдааны 2021 оны 2-р сарын 4-ний өдрийн III/01 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ