- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 3/01
Булган
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Булган сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоосон тогтоолыг холбогдох газарт хүргүүлэн бүртгүүлж олон нийтэд сурталчлан танилцуулж, батлагдсан хувь хэмжээний дагуу төсөвт төвлрүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахыг Засаг дарга /Д.Буянцэрэг/-т үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА П.БАТЧУЛУУН

ӨМНӨГОВЬ АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 16/04
Булган сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, нутгийн ихэнх хэсэг цасан бүрхүүлтэй, ган зуд зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй, малын тоо буурсан зэргийг харгалзан малчид, мал бүхий иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 (тэг) төгрөгөөр тогтоон хавсралтаар баталсугай.
2.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 3/01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА И.ИТГЭЛ
Текст томруулах
A
A
A
