- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 16
Сүхбаатар сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 1, 6.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Захиргааны еренхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг малын төрөл бүрээр дараах хэмжээгээр тогтоосугай.
1.1.Адуу - 2000 төгрөг
1.2.Үхэр - 1500 төгрөг
1.3.Хонь- 1000 төгрөг
1.4. Ямаа - 2000 тегрөг
1.5. Тэмээ - 2000 төгрөг
2.Малын тоо толгойн албан татварын тухай хууль. ногдуулсан албан татварын талаарх мэдээллийг малчин, мал бүхий этгээдэд сурталчлан, татварыг тогтоосон хэмжээгээр сумын төсөвт төвлөрүүлж, татварын орлогыг зориулалтын дагуу зарцуулж, сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнахыг сумын Засаг дарга /Т.Гантулга/-д үүрэг болгосугай.
3.Тогтоол, захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд буртгуүлж "Захиргааны хэм хэмжээмий актым эмхтгэл"-д нийтэлсэн едрөөс эхлэн мөрдсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Г.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
