- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАШБАЛБАР СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ДОРНОД АЙМАГ ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 07-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 01
Дашбалбар уул
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2./д, 25 дугаар зүйлийн 25.1 дэх, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуу 1000, үхэр 500, ямаа 1500, хонь 500, тэмээ 0 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор 200 толгой мал /адуу 20 толгой, үхэр 20 толгой, хонь 80 толгой, ямаа 80 толгой/-ын тоо толгойн албан татварыг "0" байхаар тогтоосугай.
3.Малчин болон мал бүхий этгээдэд ногдох малын тоо толгойн албан татварыг тогтоосон хэмжээгээр сумын төсөвт төвлөрүүлэн биелэлтийг хангаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Ёндонжамц/-д үүрэг болгосугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох материалын хамтаар хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Гансүх/-д даалгасугай.
5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА М.БАТ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх