- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАРУУНБҮРЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭНСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 21
Бургалтай
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/78 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, малчдаас оруулсан "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" саналыг сонсож хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1, 6.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг малын төрөл бүрээр тогтоосныг хавсралтаар баталсугай.
2.Татварын хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, зориулалтын дагуу зарцуулахыг Засаг дарга /Ц.Сэлэнгэ/-д үүрэг болгосугай.
3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
