A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 03/01

Улаан-Уул

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 тус тус үндэслэн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь;

1.Малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дор дурдсанаар тогтоосугай.

Малын төрөл тус бүрт тогтоосон татварын хэмжээ төгрөгөөр

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

0

500

0

150

500

ДАРГА С.ГОНГОР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 08/19

Улаан-уул

Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь;

1. Малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дор дурдсанаар тогтоосугай.

Малын төрөл тус бүрт тогтоосон татварын хэмжээ төгрөгөөр

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

500

1000

500

500

1200

2. Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Эрдэнэбат), Татварын улсын байцаагч (Г.Эрдэнэсан) нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА С.ГОНГОР