- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- РЭНЧИНЛХҮМБЭ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ РЭНЧИНЛХҮМБЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 06
Зөөлөн
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрт ногдох хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Тэмээн сүргийн тоог өсгөх зорилгоор ногдох татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай.
3. Малын тоо толгойд ноогдуулсан албан татварыг 2021 оны 6 дугаар сарыг дуустал 0 төгрөг байхаар тогтоосугай.
4. Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон, энэхүү тогтоолыг малчид, иргэдэд сурталчилж ажиллахыг нийт төлөөлөгчид болон төрийн албан хаагч нарт уриалсугай.
5. Малын тоо толгойд ногдох албан татварын талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж, холбогдох хууль, журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Отгонбаяр), Татварын улсын байцаагч (Б.Даваасүрэн) нарт даалгасугай.
6. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020.12.20-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ПҮРЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A
