- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦЭНХЭР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭНХЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 06
Алтан-Овоо
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д , 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татвар ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Галхүү/-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГАС.УУГАНБАТ

АРХАНГАЙ АЙМАГ ЦЭНХЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 11
Алтан-Овоо
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022, 2023 онуудад дараалан өвөлжилт хүндэрч, гамшгийн улмаас мал сүрэг олноор хорогдож, малчдын амьжиргааны түвшинд нөлөөлсөнтэй холбогдуулан малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хонь-0 төгрөг, ямаа-0 төгрөг, адуу-0 төгрөг, үхэр-0 төгрөг, тэмээ-0 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Батцэцэг)-т үүрэг болгосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
4.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Галхүү)-д үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.УУГАНБАТ
Текст томруулах
A
A
A
