A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ӨГИЙННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 04

Зэгстэй

ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгой тус бүрт ногдох албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтад зааснаар тогтоож баталсугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойд "0" төгрөгөөр ногдуулах малын тоог хоёрдугаар хавсралтад зааснаар тогтоож баталсугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ш.Үүрцайх/-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.БАЯНМӨНХ

АРХАНГАЙ АЙМАГ ӨГИЙНУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 05

Зэгстэй

ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.2024 оны Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүр дээр "0" төгрөг байхаар тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын засаг дарга ( Ш.Үүрцайх)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.БАЯНМӨНХ