- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НАРАНБУЛАГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ НАРАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар А/18
Наранбулаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" , Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтын дагуу тогтоол болон санал асуулгыг материал бүрдүүлэн хянуулж, бүртгүүлэн баталгаажуулах арга хэмжээ авахыг ИТХ-ын дарга /О.Идэрмөнх/-д даалгасугай.
3.Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамаар баталгаажсны дараа малын тоо толгойн албан татварын тухай хуулийг малчин ба мал бүхий иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулж, малчин, мал бүхий иргэдэд ногдсон татварыг хуулийн хугацаанд нь орон нутгийн орлогод төвлөрүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /С.Дэлгэрномин/-д даалгасугай.
ДАРГА О.ИДЭРМӨНХ
Текст томруулах
A
A
A
