- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МӨНХХАЙРХАН СУМЫН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХОВДАЙМАГ МӨНХХАЙРХАНСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 3/03
Сэнхэр
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, сумын Засаг дарга Б.Батболдын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг тэмээ-600, адуу, үхэр-500, ямаа-400, хонь-200 төгрөг байхаар тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, тогтоомжийг сурталчилж, тогтоосон хувь хэмжээгээр албан татварыг ногдуулж төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Б.Батболд/, Татаварын улсын байцаагч /П.Өнөрбилэг/, эрхзүйн ажилтан /Ц.Тунгалаг/ нарт үүрэг болгосугай.
3.Албан татварын орлогыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж салбарын менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд зарцуулахыг сумын Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч /Б.Батболд/-д даалгасугай.
4.Тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж баталгаажуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга Б.Батболдод үүрэг болгосугай.
5..Энэхүү тогтоолыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
6.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Я.ОЧИР
Текст томруулах
A
A
A
