- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЯРУУ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН ЯРУУ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар05
Чандмань
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫНХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, 66.1.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг төрөл тус бүрээр дор дурдсанаар тогтоосугай.
№ | Малын төрөл | Нэг малд ногдох татварын хувь хэмжээ |
1 | Тэмээ | 0 |
2 | Адуу | 500 |
3 | Үхэр | 300 |
4 | Хонь | 200 |
5 | Ямаа | 400 |
2.Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын төсөвт төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтад заасан арга хэмжээний зардалд тусган хэрэгжүүлж ажиллахыг Сумын засаг дарга /Д.Эрдэнэнэмэх/-д үүрэг болгосугай
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийнТөлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Ш.ШИЖИР
Текст томруулах
A
A
A

