- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДЭЛГЭРХААН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 07
Хуримт
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Сумын Засаг дарга Д.Жаргалмаагийн өргөн мэдүүлсэн Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал, шийдвэрийн төсөл, мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.5, 41.6, 41.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Жаргалмаа/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д.ЦЭЦГЭЭ
Текст томруулах
A
A
A
