A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМАГ БУГАТСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 04/02

Бугат

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д" хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн IV хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Бугат сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга /Х.Ууганбаяр/, Татварын улсын байцаагч /Х.Халиунбат/ болон байгаль хамгаалагч нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА   Ц.БААТАРЧУЛУУН