A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН МОГОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 03/09

Эрхт

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з", 18.2 дахь заалт Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, 53 дугаар зүйлийн 53.3, 58 дугаар зүйлийн 58.5, Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын бэлчээр ашиглалтын талаар нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.

2.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хөдөөгийн хөгжил, байгаль орчин экологийн хороон"-д даалгасугай.

ДАРГА Н.ХАЛТАР