A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ТОЛБО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 22

Хөх толгой

ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Малын тоо толгойн албан татварыг жилд ногдуулах хэмжээгээр хавсралтаар тогтоосугай.

2. Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Еркежан/-д даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА  Н.ӨМИРЗАХ