- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЯРГАС СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ ХЯРГАС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 3/03
Дэлгэр
МАЛЫН ТОО ТОЛГОЙД ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, ИТХ-ын төсөв санхүү, эдийн засаг эрхэлсэн байнгын хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт байгаа мал тус бүрээс авах татварын хэмжээг дор дурьдснаар тогтоосугай. Үүнд:
Тэмээ - 700 төгрөг
Адууны - 700 төгрөг
Үхэр - 700 төгрөг
Хонь - 300 төгрөг
Ямаа - 400 төгрөг
2.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг малчид, мал бүхий этгээдэд сурталчлан таниулах, татвар хураалтыг хуулийн хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг Сумын Засаг Дарга /Х.Дашзэвэг/, татварын улсын байцаагч /Б.Хандхүү/ нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг сумын ЗДТГ-ын хууль, эрх зүйн хяналт шинжилгээ дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн /Н.Бааст/-д даалгасугай.
ДАРГА Б.БАТЦЭНГЭЛ

УВС АЙМАГ ХЯРГАС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 13/7
Дэлгэр
МАЛЫН ТОО ТОЛГОЙД ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт байгаа мал тус бүрээс авах татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:
Тэмээ - 500 төгрөг
Адуу - 500 төгрөг
Үхэр - 500 төгрөг
Хонь - 200 төгрөг
Ямаа - 300 төгрөг
2.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг малчид, мал бүхий иргэдэд сурталчлан таниулах, татварыг хуулийн хугацаанд орон нутгийн татварт төвлөрүүлэхийг Сумын Засаг Дарга /Х.Дашзэвэг/, татварын улсын байцаагч /Б.Хандхүү/ нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг сумын ЗДТГ-ын хууль, эрх зүйн хяналт шинжилгээ дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн /Н.Бааст/-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 31-ний 3/03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.БАТЦЭНГЭЛ
Текст томруулах
A
A
A
