- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧИЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 08
Эрдэнэ-Уул
ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧИЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 20 дугаар зүйл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн cайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 "Аргачлал батлах тухай" тушаал,Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын Засаг дарга А.Мөнгөнбаярын өргөн мэдүүлсэн санал, түүнд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тогтоолыг хугацаанд нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд болон иргэд нийтээр дагаж мөрдөн, хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /А.Мөнгөнбаяр/-д даалгасугай.
3.Тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавихыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 сарын 26-ны өдрийн "Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.НЯМСҮРЭН
Текст томруулах
A
A
A
