- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭЦАГААН СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 05
Чоно гол
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5 дугаар хуралдаанаас тогтоох нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.
2.Малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөгөөр тогтоох малын төрөл, тоог хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3.Тавиул малд ногдох албан татварын хэмжээг гуравдугаар хавсралтаар баталсугай.
4.Эрх зүйн актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Эрдэнэчулуун/, татвар хураагч /Б.Болорцэцэг/ нарт үүрэг болгосугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Б.ЭНХТУУЛ
Текст томруулах
A
A
A
