A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМАГ ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 04

Чоногол

ХОГ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192 А/243 тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн биелэлтийг ханган хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Г.Эрдэнэчулуун/, байгаль орчны мэргэжилтэн /Э.Жаргалсайхан/ нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /А.Оюун-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА  Б.ЭНХТУУЛ

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 01

Чоно гол

ХОГ ХАЯГДАЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192 А243 тоот тушаал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн А/368 дугаар тушаалын хавсралт Энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох аргачлалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэр мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож нэгдүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамж, тарифын хэмжээг иргэн, аж ахуй нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, хог хаягдлын хураамж, тарифыг бүрэн төвлөрүүлж, үйл ажиллагаа зарцуулалтыг иргэдийн Төлөөлөгчдын Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга (Ч.Алдарбат), Байгаль орчны хяналтын улсын байцаагч (Д.Амарбаясгалан), Чоно гол тохижилт ОНӨААТҮГ-н дарга (Э.Эрдэнэбилэг) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Урантуяа)-д даалгасугай

4.Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.АРИУНТУНГАЛАГ