- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨНДӨР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 04/25
Булган
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас Тогтоох нь:
1.Сумын малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн 1 малын тоо, толгойд төлөх татварын хэмжээг адуу - 500 төгрөг, үхэр - 500 төгрөг, тэмээ - 500 төгрөг, хонь - 500 төгрөг, ямаа - 500 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Суманд зун нь гантай байсны улмаас бэлчээрийн гарц тааруу, өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэн, малчид өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл ихээр хийж байгаатай холбогдуулан 2021 оны малын тоо толгойн албан татварын хэмжээг малын тоо толгой тус бүрээр 0 /тэг/ төгрөгөөр тогтоосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсвийн орлого зарлагын хяналтын хорооны дарга /Т.Түмэнхүү/-д даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.ДОЛООН-ОД
Текст томруулах
A
A
A