A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 03

Хуримт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Д.Жаргалмаагийн өргөн мэдүүлсэн Малын тоо толгойн албан татварын хэмжээ тоггоох тухай мэдээлэл, төслийг хэлэлцээд Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" , 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1 .Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ноогдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын төрөл, тоог дор дурдсанаар тогтоосугай.

Үүнд: Тэмээ 0

Адуу 0

Үхэр 0

Хонь 100

Ямаа 50

2.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын тооноос давсан толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.

Үүнд: Тэмээ 0

Адуу 500

Үхэр 500

Хонь 300

Ямаа 400

З.Суманд гантай байсны улмаас бэлчээрийн гарц тааруу нийт нутгийн 70-80 хувь нь цасан бүрхүүлтэй, малчид өөр аймаг, сумын нутагт нүүдэл ихээр хийж өвөлжилтийн байдал хүндэрсэн тул 2021 оны малын тоо толгойн татварын хэмжээг бүрэн 0 /тэг/ төгрөг байхаар тогтоосугай.

4.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1 -д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

5.Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын ОНХСанд төвлөрүүлэн төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Д.Жаргалмаа/-д даалгасугай.

6.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

7."Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Жамбалдагва/-д даалгасугай.

8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА  Д.ЦЭЦГЭЭ