A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид "цар тахал" гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

3.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.3.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.

/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."тохиолдол" гэж тухайн өвчний батлагдсан болон сэжигтэй, магадлалтай тохиолдол бүрийг;

4.1.2."халдвар" гэж халдварт өвчин үүсгэгч хүн, амьтны биед нэвтрэн орж, өсөж үржихийг;

4.1.3."хөл хорио" гэж тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэсэн арга хэмжээг;

4.1.4."тусгаарлах" гэж халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн, халдвараар бохирлогдсон сэжигтэй гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийг тусгаарлахыг;

4.1.5."ажиглах" гэж халдвар дамжих аюулыг тодорхойлох зорилгоор тодорхой хугацааны туршид хүний эрүүл мэндийн байдлыг хянах үйл ажиллагааг;

4.1.6."халдварлагдсан" гэж хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах халдвар тээгч хүн болон халдвараар нас барсан хүний цогцос, халдвар үүсгэгчээр бохирдсон эд хэрэглэл, гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийг;

4.1.7."халдваргүйжүүлэлт" гэж хүний болон амьтны биеийн гадаргуу дээр, эсхүл гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийн дотор болон гадна хэсэгт байгаа халдвар үүсгэгчийг физик болон химийн аргаар устгах, эсхүл тоог цөөрүүлэх арга хэмжээ авахыг;

4.1.8."халдварын сэжигтэй" гэж хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулж болох эрсдэлд өртсөн буюу өртсөн байх магадлалтай, өвчин тараах эх үүсвэр байж болзошгүй хүн, гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийг.

4.1.9."цахим худалдаа" гэж цахим сүлжээ ашиглан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, хэлцэл хийх, төлбөр төлөх, хүргэж өгөх, хүлээж авах үйл ажиллагааг.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

5 дугаар зүйл.Үйл ажиллагаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална:

5.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.2.шуурхай, ил тод, хариуцлагатай байх;

5.1.3.олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх;

5.1.4.нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах;

5.1.5.ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;

5.1.6.байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах.

5.1.7.хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

6.1.Монгол Улсын Их Хурал цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

6.1.1.цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх;

6.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу шуурхай хянан хэлэлцэх;

6.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд тогтмол хяналт тавих.

6.2.Монгол Улсын Их Хурал энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулна.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан түр хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.3.1.энэ хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх;

6.3.2.бусад Байнгын хороогоор энэ хуулийн биелэлтийг хэлэлцүүлэх санал гаргах.

7 дугаар зүйл.Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

7.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, зайнаас харьцах зэрэг шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.2.цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх;

/Энэ заалтад 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.3.эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүний хүүгийн татаасаар Төв банканд дэмжлэг үзүүлэх;

7.1.4.цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллах байгууллага, ажилтныг шаардлагатай хамгаалалтын хувцас, хэрэгсэл, техник, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, мэдээлэл, сургалт, сэтгэл зүйн туслалцаа болон бусад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зардлыг шийдвэрлэх;

7.1.5.цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх;

7.1.6.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, уг үйл ажиллагаанд төрийн бусад байгууллагыг татан оролцуулах журмыг Улсын онцгой комиссын санал болгосноор батлах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.1.7.нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах;

7.1.8.өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын болон дотуур байрын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.9.бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулсан, хязгаарласан тохиолдолд цахим, эсхүл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэх, багш болон суралцагчийн оролцоо, түүнд тавих хяналтыг сайжруулах;

7.1.10.шашны байгууллагын шашин номын хурал, цуглааныг олон нийтийг биечлэн хамруулан зохион байгуулахыг тодорхой хугацаагаар зогсоох;

7.1.11.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүл мэндээ хамгаалах арга замын талаар үнэн зөв, бодит мэдээллээр иргэдийг тогтмол, шуурхай, хүртээмжтэй хангах;

7.1.12.цар тахлын үед орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, сайжруулсан түлш, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.13.төрөлжсөн асрамжийн газар, түүнчлэн эрүүлжүүлэх, баривчлах, цагдан хорих байр, хорих ангид байгаа болон бусад хэлбэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;

7.1.14.цар тахлаас хамааралгүйгээр хийгдэж байгаа бүтээгдэхүүний экспортыг хориглохгүй бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, урвалж, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, иргэдийн хамгаалах хэрэгсэл, хүнсний болон бусад шаардлагатай барааг улсын хилээр гаргахыг хориглох асуудлыг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.15.цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой 3 сараас доошгүй хугацааны зардлыг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.16.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд ажлын тусгай горимоор томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;

7.1.17.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.18.цар тахлын үед өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чиглэсэн төрийн зохицуулалтын арга хэмжээг авах;

7.1.19.улсын хилээр нэвтрэх болон дотоодын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хязгаарлалт хийх;

7.1.20.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байр, хамтарсан багийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалт болон 24 цагаар ажиллуулах утасны санхүүжилтийг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.21.коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, хуульд заасан аргаар таслан зогсоох;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.22.цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

7.1.23.цар тахлын үед хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм, эмнэлгийн хэрэгслээр тэгш хүртээмжтэй хангах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.24.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч, холбогдох зардлыг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.25.үр тарианы болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац тасалдахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;

7.1.26.экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн хяналт тавих.

7.1.27.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон, гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлтийн горимд байрших хугацааг дэглэм цуцлах хүртэлх хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний торгуулиас чөлөөлөх;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.28.цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.29.төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.30.шуудангийн үйлчилгээг цар тахлын үед тасралтгүй зохион байгуулах, хот доторх болон хот хоорондын бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг өргөжүүлэх, цахим худалдааны цар хүрээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.31.цар тахлын үед харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар, төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.32.цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байхдаа коронавирусын халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.33.хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр хойшлуулшгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээг авах;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.34.цар тахлын үед харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрчим хүч, цэвэр ус, хүнс хангамж, шатахуун түгээх газар, төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.35.цар тахлын үед амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийг эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

7.4.Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулна.

/Энэ хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.5.Энэ хуулийн 7.4-т заасан Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны дүрмийг батална.

/Энэ хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.6.Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны санал болгосноор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны даргыг томилж, чөлөөлнө.

/Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

71 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.1.Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.

72 дугаар зүйл.Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаанаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

/Энэ зүйлийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

72 .1.Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа нь энэ хуулийн 7.4-т заасан чиг үүргийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

72.1.1.хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах зорилгоор шийдвэр гаргах, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагад үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;

72.1.2.улс хоорондын тээвэрлэгч, гадаад худалдаа эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээ, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, шуурхай зохион байгуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах;

72.1.3.Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хуульд нийцүүлэн харилцаа тогтоож, хамтран ажиллах;

/Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

72.1.4.шаардлагатай тохиолдолд хилийн хяналт шалгалтын дэгийн зохицуулалтыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хил залгаа улстай тусгай хэлэлцээр байгуулах саналыг Засгийн газарт танилцуулах;

72.1.5.иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах;

72.1.6.иргэн, албан тушаалтанд шаардлага тавих, байгууллага, объектод саадгүй нэвтрэх;

72.1.7.энэ хуулийн 72.1.1-д заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх.

8 дугаар зүйл.Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

8.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Улсын онцгой комисс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.1.1.гадаад улсаас нутаг буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах. Тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.1.2.Монгол Улсад байгаа гадаад улсын иргэн харьяалалгүй хүн буцах, гарах хүсэлт гаргасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэх талаар холбогдох шийдвэр гаргах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.3.энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан ажиллагааны хүрээнд зорчигчийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох журмыг баталж, хэрэгжүүлэх;

8.1.4.дамжин өнгөрөх болон улс хоорондын ачаа тээвэр, эрдэс баялгийн экспортын хүрээнд ачаа тээврийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох журмыг батлах;

8.1.5.энэ хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх, хуваарилах ажлыг зохион байгуулах.

8.1.6.халдварын тохиолдол, тэдгээрийн хавьтлыг олж тогтоох, илрүүлэх шинжилгээ авах, сорьц цуглуулах, тусгаарлах, хорио цээр, хязгаарлалтын дэглэм сахиулах, хөл хорионд орсон иргэдийг харьяалах оршин суух газарт зорчих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

8.1.7.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

8.1.8.цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9 дүгээр зүйл.Төрийн бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

9.1.Цар тахлын тохиолдол ажиглах, халдварыг илрүүлэх, оношлох, баталгаажуулах, мэдээлэх, халдварт өвчтөнийг тусгаарлах, эмчлэх зэрэг шаардлагатай бусад хариу арга хэмжээний журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.2.Хилийн боомтоор нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх, халдварын сэжигтэй зорчигчийг илрүүлэх, тандах, тусгаарлалтад шилжүүлэх зэрэг хилийн нэвтрэх цэгт авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.3.Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөцөд байх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, нөөц бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах журмыг эрүүл мэндийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.4.Халдварт өвчнөөс хамгаалах зориулалттай эмнэлгийн хэрэгслийг эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг тодорхойлсон лабораторийн шинжилгээг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эмнэлгийн хэрэгсэл хангах нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага улсын хилээр оруулах бөгөөд хамгаалах хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.5.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цар тахлын халдварын эмчилгээнд шаардлагатай шинэ төрлийн эм, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг түргэвчилсэн журмаар бүртгэнэ.

9.6.Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.7.Цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын хилээр оруулахгүй байж болно.

9.8.Зорчигч, тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн үед улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн хяналтын байгууллагаас гадна холбогдох эрх бүхий байгууллагын төлөөлөл хилийн боомтод ажиллаж болох ба уг үйл ажиллагаанд мөрдөх тусгай журмыг хилийн боомтын зөвлөлийн дарга батлан мөрдүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

9.9.Хилийн боомтоор зорчигчийн улсын хил нэвтрэх үеийн баримт бичгийг хялбаршуулсан журмаар шалгах бөгөөд холбогдох журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

9.10.Цар тахлын үед шүүгч, прокурорыг 24 цагаар ажиллуулах журмыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор тус тус баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

9.11.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.12.Олон улсын шуудан солилцооны үйлчилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангаж, улс хоорондын шуудан илгээмжид Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.13.Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

9.14.Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол тус нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бүртгэл, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.15.Коронавируст халдварыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх шинэ арга, аргачлалыг олон улсын, эсхүл үндэсний эмнэлзүйн туршилт, зөвлөмжид үндэслэн оношлогоо, эмчилгээнд хэрэглэх зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.16.Харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газрын сүлжээний найдвартай ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, гэмтэл саатлыг шуурхай засварлах, үйлчилгээг сэргээх боломжийг бүрдүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, машин техникт Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.17.Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор тухайн нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, төлөвлөгөө, удирдамжийг батлан хэрэгжилтийг хангана.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.18.Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журмыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын болон Цагдаагийн ерөнхий газрын дарга хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.19.Хүнсний цахим болон шууд худалдааны зохицуулалт, зохион байгуулалт, худалдаа эрхлэгчид тавих эрүүл ахуйн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн шаардлагыг тогтоосон журмыг холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн хүнсний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.20.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсаас Монгол Улсын иргэдийг татан авах төлөвлөгөө, хуваарийн талаар санал боловсруулах, гадаад улстай дипломат шугамаар тохиролцох ажлыг зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.21.Энэ хуулийн 9.18-д заасан журмыг батлахад Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.22.Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.23.Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журмыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

10 дугаар зүйл.Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооболон банк, санхүүгийн байгууллагаас авчхэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.Төв банк цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар зайлшгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

10.1.1.төгрөгийн болон банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн тодорхой салбарыг дэмжих, банкны санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор банканд зээл олгох Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулж, хуульд заасан арга, хэрэгслийг ашиглах;

10.1.2.гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор дотоод болон гадаадын улс, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хуулийн этгээдээс зээл болон бусад хэлцлээр гадаад валют авах, худалдан авах нөхцөлтэйгөөр дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээл олгох, банкны үнэт цаас худалдан авах.

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан зээл, хэлцлийн нөхцөл, шаардлагыг Төв банк тогтооно.

10.3.Энэ хуулийн 10.1-д заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 7 дахь заалт хамаарахгүй.

10.4.Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.5.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжих нөхцөлтэй зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах буюу уг бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх зорилгоор хөлс, түрээсийн орлого, шаардах эрх зэрэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нэрлэсэн үнээр худалдан авна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.6.Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор Төв банкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ.

10.7.Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.8.Энэ хуулийн 10.7-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.9.Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк, эрх бүхий хуулийн этгээд хүлээн авсан бол Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 196.1-д заасантай адилаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.10.Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батална.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.11.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд мөн хуулийн 8.1, 15.4-т заасан нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.12.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд банкнаас харилцагчтай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах, хадгалуулагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээний хугацааг сунгахад мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай мөнгөн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.13.Санхүүгийн зохицуулах хороо эрсдэл үүссэн, зайлшгүй нөхцөл байдлын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тусгайлан шаардлага тавьж, хязгаарлалт хийнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.14.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

11 дүгээр зүйл.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлага

Хэвлэх

11.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг нэг мөр хангана:

11.1.1.хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх;

11.1.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;

11.1.3.энэ хуулийн 11.1.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх;

11.1.4.хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.1.5.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй, нэр төрийг нь доромжлохгүй байх.

11.1.6.коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй иргэний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, иргэний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байх.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

11.2.Энэ хуульд заасан арга хэмжээ нь тухайн нөхцөлд тохирсон тодорхой хамрах хүрээ, хугацаатай байх бөгөөд цугларсан мэдээллийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаас бусад зорилгоор ашиглах, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.3.Иргэний байршил, хөдөлгөөнийг тэмдэглэх, бүртгэх зорилгоор ашиглаж буй аливаа программ болон техник хангамжийн өгөгдлийн санд цугларсан мэдээллийг зөвхөн цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд тараахыг хориглоно. Энэ үйл ажиллагааг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, хяналт тавина.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

11.3.Иргэний байршил, хөдөлгөөнийг тэмдэглэх, бүртгэх зорилгоор ашиглаж буй аливаа программ болон техник хангамжийн өгөгдлийн санд цугларсан мэдээллийг зөвхөн цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд тараахыг хориглоно. Энэ үйл ажиллагааг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, хяналт тавина.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

11.4.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байна.

/Энэ хэсгийн дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.5.Энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр, арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.6.Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт тавина.

/Энэ хэсгийн дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.7.Энэ хуулийн 11.6-д заасан хяналт тавих үйл ажиллагаанд төрийн бусад байгууллагууд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

111 дүгээр зүйл.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраасавч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

111.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 141 дүгээр зүйлд заасны дагуу дараах эрхийг хэрэгжүүлнэ:

111.1.1.албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулах;

111.1.2.энэ хуулийн 111.1.1-д заасан албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэл, үйл ажиллаагааг бүртгэлээс хасуулахаар холбогдох байгууллагад санал гаргах.

111.2.Холбогдох байгууллага энэ хуулийн 111.1.2-т заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын саналыг үндэслэн Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэл, үйл ажиллагааг бүртгэлээс хасна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

12 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг

Хэвлэх

12.1.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах эрхтэй:

12.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;

12.1.2.цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй тохиолдолд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл Хүний эрхийн Үндэсний Комисс болон шүүхэд гомдол гаргах;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.4.өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалуулах;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

12.1.5.хуульд заасан бусад эрх.

/Энэ заалтын дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй:

12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;

12.2.2.өөрийн эрүүл мэндийн байдал, аяллын түүх зэрэг халдвар судлалд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх;

12.2.3.мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу үзлэг, шинжилгээнд заавал хамрагдах;

12.2.4.цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

12.2.5.албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих;

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.6.цар тахлын халдварын үед тусгаарлах, ажиглах журмыг чанд сахих;

12.2.7.халдварын голомттой улсаас ирсэн, эсхүл халдварлагдсан байж болзошгүй бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх;

12.2.8.татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх;

12.2.9.эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах;

12.2.10.хуульд заасан бусад үүрэг.

12.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.

12.4.Иргэн халдварт өвчнийг бусдад зориуд халдаасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.5.Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх /орох/ эрхийг баталгаатай эдэлнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

12.6.Цар тахлын халдвараар өвчилсөн, эдгэрсэн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон хавьталд орсон хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тэдэнд сэтгэл санааны дарамт учруулж болзошгүй мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

13 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

13.1.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах эрхтэй:

13.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;

13.1.2.цар тахлын эсрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах, хандив, тусламж өгөх;

13.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;

13.1.4.хуульд заасан бусад эрх.

13.2.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй:

13.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.2.2.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;

13.2.3.ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;

13.2.4.иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх;

13.2.5.хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах;

13.2.6.энэ хуулийн 7.1.1-д заасан журамд хориглосон хэлбэрээр олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх;

13.2.7.үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;

13.2.8.гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх;

13.2.9.цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг болон эрсдэлт бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;

13.2.10.энэ хуулийн 7.1.1, 8.1.8-д заасан ажиллагааны хүрээнд хийгдэх үйл ажиллагаанд Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

13.2.11.хуульд заасан бусад үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.

13.4.Цар тахлын халдвараар өвчилсөн, эдгэрсэн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон хавьталд орсон хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тэдэнд сэтгэл санааны дарамт учруулах мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

14 дүгээр зүйл.Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг

Хэвлэх

14.1.Хэвлэл мэдээллийн байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Улсын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд үнэ төлбөргүй, саадгүйгээр мэдээлнэ.

14.2.Цар тахлын талаарх цаг үеийн болон түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой үнэн, бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэнэ.

141 дүгээр зүйл.Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ

Хэвлэх

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

141.1.Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.

141.2.Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн 141.1-д заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй.

141.3.Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 141.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно.

141.4.Зээлдэгч энэ хуулийн 141.1,  141.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй.

141.5.Зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

15 дугаар зүйл.Хандив

Хэвлэх

15.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орноос өгч байгаа хандивыг Улсын онцгой комисс болон холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж, зарцуулалтыг олон нийтэд ил тод байлгаж, нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.17-д заасан санд төвлөрүүлж, цар тахалтай холбоотойгоор гадаадын улс орноос тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас эх орондоо буцах боломжгүй болсон, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуурыг хангасан зорилтот бүлэгт тусламж үзүүлэхэд зарцуулж болно.

16 дугаар зүйл.Эд хөрөнгө дайчлах

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан авч болох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өдөр тутмын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад ашиглагддаг эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлахгүй.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчилсан тохиолдолд тухайн хөрөнгийн урсгал, эсхүл үйл ажиллагааны зардлын хэмжээгээр нөхөх олговор олгоно.

16.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан гаргуулсан тохиолдолд нөхөх олговрыг тооцох, олгох журмыг Улсын онцгой комиссын санал болгосноор Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн аймаг, нийслэл дэх дайчилж болох барилга байгууламжийн жагсаалтыг гаргаж Улсын онцгой комисст хүргүүлнэ.

17 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

17.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

17.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хугацаа

Хэвлэх

18.1.Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан хугацааг Монгол Улсын Их Хурал зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

19 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

19.1.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР