A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 5 дугаарсарын 24-ний өдөр

Дугаар 03

Жаргалант сум

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Н.Энхболдын өргөн мэдүүлсэн "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" мэдээллийг хэлэлцээд "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн газар буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв суурин газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээ, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг тус тус хавсралтаар баталсугай

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллахыг сумын Засаг дарга /Н.Энхболд/-д даалгасугай.

2.1.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

2.2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусгуулан батлуулж, зарцуулах

3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /П.Ганпүрэв/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА  Д.ДАШДАВАА

ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 03

Жаргалант

Тогтоол хүчингүй болгох тухай

Тогтоол хүчингүй болгох тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга П.Ганпүрэвийн "Тогтоол хүчингүй болгох тухай" мэдээлэл, аймгийн ИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 79 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг хэлэлцээд "Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус Долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (П.Ганпүрэв)-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.ДАШДАВАА