- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖАРГАЛАНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫНИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 02
Жаргалант сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
"Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" сумын Засаг дарга Н.Энхболдын мэдээллийг хэлэлцээд "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалт, "Татварын ерөнхий хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, "Төсвийн тухай" хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, "Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ноогдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын тооноос давсан малын толгой тутамд ноогдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.
Үүнд:
Тэмээ – 500 төгрөг
Адуу – 2000 төгрөг
Үхэр – 1000 төгрөг
Хонь – 500 төгрөг
Ямаа – 2000 төгрөг
2. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ноогдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын төрөл, тоог дор дурдсанаар тогтоосугай.
Үүнд:
Тэмээ-10 хүртэл толгой
Адуу-10 хүртэл толгой
Үхэр – 15 хүртэл толгой
Хонь - 80 хүртэл толгой
Ямаа – 20 хүртэл толгой
3. Малын тоо толгойд ноогдуулсан албан татварыг "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
4. "Малын тоо толгойн албан татварын тухай" хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн "Төсвийн тухай" хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Н.Энхболд/-д даалгасугай.
5. "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /П.Ганпүрэв/-д даалгасугай.
6. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Д. ДАШДАВАА
Текст томруулах
A
A
A
