A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 03/03

Ховд

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолыг сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, үйлдвэр, үйлчилгээний газруудад хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу дагаж мөрдүүлэн, сумын татварын орлогот төвлөрүүлэн ажиллан үр дүнг жилийн эцэст иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнахыг сумын Засаг дарга (Ж.Гүнгээбуу)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, эмхтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдөнө.

ДАРГА  Т.ЦЭНДСҮРЭН