- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭРГЭЛЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН V ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 19
Эрдэнэ-Уул
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай Засаг даргын 2021 оны 3-р сарын 5-ны өдрийн 02/79 тоот албан бичиг, татвар хураагч Д.Өсөхбаяр нарын өргөн барьсан мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 22 дугаар зүйлийн 22.1.10, "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, "Татварын ерөнхий хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.4, "Төсвийн тухай хууль"-ийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:
Тэмээ 0 төгрөг
Адуу 1500 төгрөг
Үхэр 1000 төгрөг
Хонь 600 төгрөг
Ямаа 1200 төгрөг
2. Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцож, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
3. Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулах, иргэдэд сурталчлан ажиллахыг сумынЗасаг дарга /Л.Төмөрчөдөр/-т даалгасугай.
4. "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг татвар хураагч /Д.Өсөхбаяр/-т даалгасугай.
5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хөдөө аж ахуй, байгаль орчны хурлын хороонд үүрэг болгосугай.
ДАРГА Т.БААСАНСҮРЭН

ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
xVii-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 48
Эрдэнэ-Уул
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай татвар хураагч Д.Өсөхбаярын өргөн барьсан мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль"-ийн 48 дугаар зүйлийн 48.1, "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, "Татварын ерөнхий хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.4, "Төсвийн тухай хууль"-ийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвандолоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:
Тэмээ 0 төгрөг
Адуу 1000 төгрөг
Үхэр 800 төгрөг
Хонь 500 төгрөг
Ямаа 1000 төгрөг
2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцож, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2023 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулах, иргэдэд сурталчлан ажиллахыг сумынЗасаг дарга /Л.Төмөрчөдөр/-т даалгасугай.
4."Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг Татварын улсын байцаагч /Д.Өсөхбаяр/-т даалгасугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хөдөө аж ахуй, газар зохион байгуулалт, байгаль орчны хурлын хороонд үүрэг болгосугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Т.БААСАНСҮРЭН
Текст томруулах
A
A
A
