- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-АГТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

БУЛГАН АЙМАГ БАЯН-АГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар III/01
Хүрэмт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. 2021 оны тус сумын малчин болон мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
Тэмээ 100 өгрөг
Адуу 300 төгрөг
Үхэр 250 төгрөг
Хонь 150 төгрөг
Ямаа 200 төгрөг
2. Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр 2021 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн татварын орлогыг бүрдүүлэхийг зөвшөөрсүгэй.
3. Малын тоо толгойн албан татварыг иргэдэд сурталчлан таниулж, төвлөрсөн татварын орлогоор гүйцэтгэсэн ажлын тайланг хагас бүтэн жилээр багийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулахыг сумын Засаг даргад, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийгмийн бодлогын хороонд тус тус үүрэг болгосугай.
4. Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхийг Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.
5. Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
ДАРГА Б.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A
