- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

СЭЛЭНГЭ АЙМАГ ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 20
Нарт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоож, хавсралтаар баталсугай.
2. Албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Бат-Орхон/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 тоот "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
ДАРГА Х.МӨНХЗУЛ
Текст томруулах
A
A
A
