- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАТАНБУЛАГ СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 2/01
Дорноговь аймаг, Хатанбулаг сум
СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ,ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс дагаж мөрдөн, олон нийтэд сурталчилан танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /С.Эрдэнэболд/-д даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 1/03 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА З.ЧИМЭДЦЭРЭН

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 30 өдөр
Дугаар 09/02
Хатанбулаг сум
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 1/03 дугаар тогтоол, мөн хурлын 2021 оны "Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох шинэчлэн тогтоох тухай" 2/01 дүгээр тогтоолуудыг дээрх хуулийн заалтад нийцүүлэн хүчингүй болгосугай.
2.Энэхүү тогтоолыг Хууль зүйн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлээс дээрх тогтоолыг хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Б.Навчаа)-д даалгасугай.
ДАРГА З.ЧИМЭДЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
