A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 3/8

Даланзадгад сум

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", 19 дүгээр зүйлийн 19.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэн орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварыг дараах хувь хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

1.1. Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 /нэг/ хувиар;

1.2. Хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 /тав/ хувиар тус тус тогтоосугай.

2. Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэн орлого олж байгаа хувь хүний төлөх албан татварыг тогтоосон хувиар ногдуулан, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Р.Сэддорж/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БАДРАА