A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 02

Бүрэнхайрхан

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ТАРИФИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн гэж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д", 18.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Сумын Засаг даргын саналыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус суманд Минжит Булган хот тохижилт ОНӨААТҮГ-ын тогтвортой үйл ажиллагааг хангах, төсөв бүрдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, Ярант, Байтагийн хилийн боомтоор ачаа тээвэр, худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааны улмаас агаар бохирдож, ан амьтан дайжиж, хог хаягдал их хэмжээгээр үүсэж байгааг шийдвэрлэх зорилгоор хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хасвралтаар шинэчлэн баталсугай.

2.Үйлчилгээний үнэ тарифийг шинэчлэн тогтоосон тогтоолыг холбогдох дээд шатны байгууллагад бүртгүүлэн баримтжуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Дамдинбазар/-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны 08 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

ХУРЛЫН ДАРГА  Ж.ЦОГОО