A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 20

Зүүнхараа

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл 18.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйл 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг малын төрөл бүрээр тогтоосныг хавсралтаар баталсугай.

2.Татварын хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, зориулалтын дагуу зарцуулахыг Засаг дарга /Н.Лхагвадорж/-д үүрэг болгосугай.

.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ГАНБОЛД