- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЧУЛУУТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 05
Жаргалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-"д", 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2. Тогтоолыг хэрэгжүүлж, татварыг төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Туул/, Татвар хураагч /Г.Баясгалан/-д даалгасугай.
ДАРГА Б.ОТГОНБАЯР

АРХАНГАЙ АЙМАГ ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 08
Жаргалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дах заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын 2024 онд ногдуулах татварын хэмжээг 0 /тэг төгрөг/ байхаар тогтоосугай.
2.Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний актыг эрх бүхий байгууллагад хянуулж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Ц.Оюунчимэг/-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A
