- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨГРӨГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны IV/02 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар III/02
Хоолт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоож хавсралт ёсоор баталсугай.
2. Малын тоо толгойн татварын хувь хэмжээг батлагдсан тарифын дагуу айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын засаг дарга (Х.Лхагва), (Багийн засаг дарга нар)-т даалгасугай.
3. Малын тоо толгойн албан татварын тогтоосон хувь хэмжээг жил бүрийн 07 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт байршуулах ажлыг сайтар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Х.Лхагва), татварын улсын байцаагч (Э.Батжаргал) нарт тус тус үүрэг болгосугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (С.Догмидмаа)-д үүрэг болгосугай.
5.Төгрөг сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоов.
ДАРГА Ж.НАМСРАЙЖАВ
/Сумын ИТХ-ын 2021 оны IV/02 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 14/04
Төгрөг сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.2023-2024 онуудад байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүсч цас зуд ихтэй мал сүрэг хорогдож малчдын амьжиргаа буурсан тул 2024 оны малын тоо толгойн албан татварыг таван төрлөөр 0 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Татвартай холбоотой ажлыг хууль тогтоомжын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Сумын Засаг дарга (Х.Лхагва), Татварын Улсын байцаагч (Ч.Батнасан) нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Догмидмаа)-д үүрэг болгосугай.
4.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" III/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.НАМСРАЙЖАВ
Текст томруулах
A
A
A
