A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ЦАХИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 12

Хан-Уул

ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Галбаатар/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА  Л.БААТАРЧУЛУУН

АРХАНГАЙ АЙМАГ ЦАХИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 24

Хан-Уул

ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.2022 онд малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдээс сумын төсөвт төвлөрүүлэх малын тоо толгойн албан татварын шинэчилсэн хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Галбаатар)-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Л.БААТАРЧУЛУУН