A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН III ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 03

Хайрхан

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Э.Наранцогтын өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,2 заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээ, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг тус тус хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга /Э.Наранцогт/-д даалгасугай.

2.1.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах

2.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах

3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга / М. Батхүү /-д даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА  Я.БАТЧУЛУУН