- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМАГ БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН III ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 01
Хайрхан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга Э.Наранцогтын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, үйлдвэрлэл дэд бүтцийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Татвар төлөгч малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.
Үүнд:
Тэмээ " 0 "
Адуу " 450 "
Үхэр " 400 "
Хонь " 500 "
Ямаа " 600 "
2.Мал бүх этгээдийн малын тоо толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг энэ тогтоолын 1-д заасантай адил хэжээгээр тогтоосугай.
3.Гамшгийн улмаас хорогдсон бол Сумын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн татвар ногдуулах нийт малын тооноос хасаж тооцсугай.
4.Малын тоо толгойд ногдуулсан албан татвар төлөгч нь жил бүрийн 7-р сарын 15 ,12-р сарын 15-ны дотор сумын төсөвт төвлөрүүлсүгэй.
5.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Э.Наранцогт /-д даалгасугай.
6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
7."Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга / М.Батхүү /-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Я.БАТЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
