A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН III ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 02

Хайрхан

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай сумын Засаг дарга Э.Наранцогтын мэдээлэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын " Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай "хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 -ын "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Хог хаягдлын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6, заалтуулыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2."Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Наранцогт/-д даалгасугай.

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX-р хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /Тэргүүлэгчид/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА  Я.БАТЧУЛУУН