- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗУУНМОД СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 04
Зуунмод
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 22 дугаар зүйлийн 22.1.10, "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтууд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2018 оны 8 сарын 10-ны өдрийн 74 тоот тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:
Тэмээ- 500 төгрөг
Адуу- 500 төгрөг
Ямаа- 500 төгрөг
Үхэр- 300 төгрөг
Хонь- 300 төгрөг
2.Малын тоо толгойн албан татварыг хуулийн хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хууль, журмын дагуу зориулалтын дагуу зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ч.Сарангэрэл/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Г.МӨНХБАДРАЛ
Текст томруулах
A
A
A
