- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨЛЗИЙТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 04/01
Агуйт
МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", "Малын тоо, толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:
а/ Тэмээ-0.
б/ Адуу-500.
в/ Үхэр-400.
г/ Хонь-300.
д/ Ямаа-500 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хэмжээний дагуу төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Пүрэвсүрэн)-д үүрэг болгосугай.
З.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эдийн засаг, төсөв санхүүгийн хороонд даалгасугай.
4.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл "0" төгрөг байхаар тогтоосугай.
ДАРГА Ё.РЭНЦЭНДОРЖ
Текст томруулах
A
A
A
