A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 3дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 02

Жаргалант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн VIII дахь удаагийн бүрэн эрхийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IV хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Сумын малчин болон мал бүхий иргэдээс авах малын тоо толгойн албан татварыг төрөл тус бүр дээр татварыг тогтоосугай. Үүнд:

Тэмээ - 500

Адуу - 1000

Үхэрт - 500

Хонь - 300

Ямаа - 500

2. Засгийн газрын 2021оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны нэгдүгээр тэмдэглэлд заасныг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд малын тоо толгойн албан татварыг 0 төгрөг байхаар тооцсугай.

3.Тус тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтийг жилийн эцэст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнахыг Сумын Засаг дарга /Б.Зоригтбаяр/-д үүрэг болгосугай.

ДАРГА  Ж.АЛТАНТӨГС