A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 06

Зуунмод

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай"–ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Зуунмод сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан газрын үнэлгээ, төлбөрийн бүсийг худалдаа үйлчилгээ бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар 5 бүс болгон координат болон зураглалыг Нэгдүгээр хавсралтаар, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9 бүс болгон координат болон зураглалыг Хоёрдугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 3 бүс болгон координат болон зураглалыг Гуравдугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн бусад үйлдвэрлэлийн зориулалтаар 3 бүс болгон координат болон зураглалыг Дөрөвдүгээр хавсралтаар, Газрын төлбөрийн итгэлцүүр, тоон утга Тавдугаар хавсралтаар, Зам шугам, сүлжээний газрын төлбөрийг Зургадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийх, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Ч.Сарангэрэл/-д үүрэг болгосугай.

3.Тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны Арван зургадугаар хуралдааны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 06 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА  Г.МӨНХБАДРАЛ

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 07

Зуунмод

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлийн Жаран гуравдугаар зүйлийн 2 дах хэсэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тоот тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж газрын төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар тусгайлан эрх олгосны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 27 сумын газрын төлбөрийн хэмжээг баталсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 сарын 13-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээ батлах туха" 06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МӨНХБАДРАЛ