A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНХУРАЛДААНЫТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 3/04

Хатансуудал

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР

ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд "0" төгрөгөөр тогтоосугай.

2.Тогтоолыг сумын нийт иргэдэд мэдээлэх, танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /О.Мөнхбат/-д даалгасугай

ДАРГА  С.АМАРСАНАА

1

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 6/01

Хатансуудал

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг толгойд ногдуулах малын тоо толгойн албан татварын хэмжээг Адуу 500 төгрөг, Үхэр 500 төгрөг, Хонь 400 төгрөг, Тэмээ 1-50 хүртэл тэмээтэй өрхийн тэмээнд 500 төгрөг, 51-100 тэмээтэй өрхийн тэмээнд 800 төгрөг, 101-ээс дээш тэмээтэй өрхийн тэмээнд 1000 төгрөгөөр, Ямаа 1-100 хүртэл ямаатай өрхийн ямаанд 500 төгрөг, 101-300 ямаатай өрхийн ямаанд 800 төгрөг, 301-500 ямаатай өрхийн ямаанд 1000 төгрөг, 501-ээс дээш ямаатай өрхийн ямаанд 1500 төгрөгөөр тус тус тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.Малын тоо толгойн албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, сумын нийт иргэдэд мэдээлэх, танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (О.Мөнхбат)-д даалгасугай.

3.Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай хуулийн дагуу батлагдсан албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг мөрдөн ажиллахыг Татварын улсын байцаагч (Ш.Жаргалмаа)-д даалгасугай.

4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлэх, мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга (Б. Эрдмаа)-д хариуцуулсугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөлөгчдийн Хурлын ээлжит бус 3 дугаар хуралдааны 2021 оны 3/04 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.АМАРСАНАА